• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО-2026” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нутгийн захиргааны байгууллага, Монголын Хуульчдын холбоотой хамтран орон нутгийн хууль сахиулах болон төрийн байгууллагуудын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог дээшлүүлэх, төрийн үйлчилгээг нэг дороос шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хууль зүйн туслалцаа, зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн Про боно өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэ жилийн “Про боно-2026” өдөрлөгийг өнөөдөр Мөнх-Алдарын талбайд зохион байгуулав. Өдөрлөгт Төв аймаг дахь Шүүхийн Тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх шинжилгээний хэлтэс, Гадаадын иргэн харьяатын газрын Агаарын замын боомт хариуцсан газар, Татварын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Хууль зүйн туслалцааны төвийн Төв аймаг дахь салбар, Хүний эрхийн Үндэсний комиссын Төв аймаг дахь салбар, Архивын хэлтэс, Өмгөөлөгчдийн зөвлөл, тойргийн нотариатч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар оролцож 16 төрлийн үйлчилгээг 200 орчим иргэнд үзүүлсэн байна.

2026-04-30 06:29:38