• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
СОНГОМОЛ ДУНД НАС

Тулгар төрийн 2235, Их Монгол улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36, Төв аймаг байгуулагдсаны 103, Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойн баяр наадмын Сонгомол дунд насны уралдаанд 71 хурдан хүлэг шандас сорьсноос Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уяач Лхагвадоржийн Энхталын зээрд халзан түрүүлж, Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Дамбадаржаагийн Цэдэнсодномын хамар цагаан аман хүзүүнд хурдаллаа. Айргийн гуравт Төв аймгийн Заамар сумын уяач Далайнямын Зоригтболдын хээр, айргийн дөрөвт Завхан аймгийн Яруу сумын харьяат, Аймгийн алдарт уяач Цагаанбандийн Баянжаргалын зээрд, айргийн тавд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уяач Отгонбаярын Лхагвасүрэнгийн сартай хар тус тус хурдалж уясан эзэн, уралдаанч хүүхэд, наадамчин олноо баясгалаа.

2026-07-07 12:24:47