• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“Д.НАЦАГДОРЖ 120” ҮЗЭСГЭЛЭНГ ДЭЛГЭЛЭЭ

Төв сайхан нутгаас төрөн гарсан алдар цуутан олон, тэрхүү алдар хүндтэй хүмүүсийн тэргүүнд ХХ зууны Монгол улсын шинэ үеийн утга зохиолын нэрт төлөөлөгч, соён гэгээрүүлэгч, нийгэм, улс төр, шинжлэх ухааны зүтгэлтэн, бичгийн их хүмүүн нэрт зохиолч, уран үгийн сод авьяастан, орчин цагийн утга зохиолыг үндэслэгч, Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны тайж язгууртан Дашдоржийн Нацагдорж зүй ёсоор орно.

Их зохиолчийн Монголын соёл, утга зохиолын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг олон нийт, ялангуяа залуу хойч үед сурталчлан таниулах зорилгоор “Ой тэмдэглэх тухай” Засгийн газрын 2026 оны 27 дугаар тогтоол батлагдаж, түүний мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэх хүрээнд түүний уран бүтээл, үзэл санаа, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх олон талт арга хэмжээг улс орон даяар зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү үзэсгэлэн юм.

Үзэсгэлэнд Их зохиолчийн түүхэн гэрэл зураг, амьдрал, уран бүтээлээс сэдэвчлэн зурсан уран зураг, архивын түүхэн баримтуудыг дэлгэжээ.

2026-07-07 12:22:11