• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ШҮДЛЭН

Тулгар төрийн 2235, Их Монгол улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36, Төв аймаг байгуулагдсаны 103, Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойн баяр наадмын шүдлэнгийн уралдаанд 46 шүдлэн хурдалснаас Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, Нийслэлийн алдарт уяач Жигжидийн Онолбаатарын хээр шүдлэн түрүүлж, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, Аймгийн алдарт уяач Лхамжавын Аваажигмэдийн хар шүдлэн аман хүзүүнд хурдаллаа. Айргийн гуравт Ховд аймгийн Буянт сумын харьяат, Аймгийн алдарт уяач Пүрэвийн Энхбаярын хонгор халзан, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Цогт сумын уяач Бавуудоржийн Буяннэмэхийн хар, айргийн тавд Төв аймгийн Зуунмод сумын уяач Насанжаргалын Мөнх-Үйлсийн хээр шүдлэн тус тус хурдалж торгон жолоо өргөлөө.

2026-07-07 12:19:42