• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ТӨВ ТҮМНИЙ ГОЁЛ-2026” ҮНДЭСНИЙ ХУВЦАС, ӨВ СОЁЛОО СУРТАЛЧЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Тулгар төрийн 2235, Их Монгол улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36, Төв аймаг байгуулагдсаны 103, Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Монголчуудын үндэсний хувцас болох дээл, өмсгөл, зүүсгэлийг хүүхэд, залууст сурталчлан таниулж, өв соёлоороо бахархах, өвлүүлэх , аймгийнхаа уран гартнуудыг алдаршуулж ардын урлалын биет өвийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлах, Монгол хувцасны өвөрмөц онцлогийг харуулж, үнэлэмжийг нэмэгдүүлэх хүрээнд “Төв түмний гоёл-2026” арга хэмжээг Мөнх-Алдарын талбайд зохион байгуулж байна.

“Төв түмний гоёл-2026” арга хэмжээнд Аймгийн музей, Шүүх шинжилгээний хэлтэс, Байгаль орчны газар, Татварын газар, Нэгдсэн эмнэлэг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Нийтийн номын сан, Монгол туургатан театр, Зуунмод сумын ЗДТГ, “Төв Чандмань ДЭХГ” оролцож “Шилдэг төрийн байгууллага” номинацид, Зуунмод сумын Номт 1 дүгээр баг, Баянхошуу 3 дугаар баг, Баруун-Зуунмод 6 дугаар баг оролцож “Шилдэг баг” номинацид, оролцогч гэр бүлийнхээ “Шилдэг үндэсний хувцастай гэр бүл” номинацид тус тус өрсөлдөж байна.

/Бид шилдгээр шалгарсан байгууллага, айл өрх, багийн мэдээллийг эргэн мэдээллэх болно/

2026-07-07 12:19:05