• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ХЯЗААЛАН

Тулгар төрийн 2235, Их Монгол улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36, Төв аймаг байгуулагдсаны 103, Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойн баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд 54 хязаалан алтан тоос өргөснөөс Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Аймгийн алдарт уяач Пүрэвдоржийн Баярбатын Толин халтар хязаалан түрүүлж, Төв аймгийн Баянцогт сумын залуу уяач Хүчитбаатарын Итгэлтийн сартай хээр хязаалан аман хүзүүнд хурдаллаа. Айргийн гуравт Булган аймгийн Хишиг-Өндөр сумын уяач Ганбаатарын Дөлгөөнтамирын хээр хязаалан, айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, Аймгийн алдарт уяач Буяндэлгэрийн Насандэлгэрийн бор хязаалан, айргийн тавд Булган аймгийн Булган сумын харьяат, Нийслэлийн алдарт уяач Батцогтын Өвгөнхүүгийн хүрэн хязаалан тус тус хурдалж хурсан олныг баясгалаа.

2026-07-07 12:17:00