• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЯПОН УЛСЫН ОСАКА МУЖИЙН ИЗҮМИСАНО ХОТЫН ЗАХИРГАА БОЛОН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ТӨВ АЙМАГТ ЗОЧИЛЖ БАЙНА

Төв аймаг Япон Улсын Осака мужийн Изүмисано хоттой 2013 онд найрамдалт харилцаа тогтоосноос хойш эдүгээ 13 жилийн турш ах дүүгийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа тасралтгүй хөгжүүлсээр ирсэн билээ.

Өнөөдөр аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, удирдлагууд Изүмисано хотын захиргааны Түүх, соёлын өв хамгаалах хэлтсийн дарга Накаока Масару тэргүүтэй аялал жуулчлалын хөтчийн холбооны төлөөллийг хүлээн авч, албан уулзалт хийлээ.

Уулзалтаар хоёр талын түүх, соёл, өв уламжлал, аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, газарзүйн байршил, онцлог, давуу талуудад түшиглэсэн аялал жуулчлалын талаар харилцан санал солилцсон юм.

Мөн Төв аймгийн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Б.Тунгалаг "Аялал жуулчлалын хөгжил, бодлого, чиг хандлага" сэдвээр мэдээлэл өглөө.

2026-07-06 06:49:23