• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ТӨВ ТҮМНИЙ ГОЁЛ-2026” ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Үндэсний уламжлалт хувцас “Монгол дээл” -ийг хүүхэд, залууст сурталчлан таниулж, тэднийг өв соёлоороо бахархах, өвлүүлэх, ардын урлалын биет өвийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлах, Монгол хувцасны өвөрмөц онцлогийг харуулж, үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 12:00 -13:00 цагт

Төв аймгийн Мөнх-Алдарын талбайд зохион байгуулагдана.

Хамрах хүрээ: Монгол үндэсний дээл хувцас хэрэглэл, ардын болон гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, урчууд, үндэсний хувцсаараа гоёсон төрийн байгууллагууд, Зуунмод сумын 6 багийн хамт олон болон бүх насны иргэд, гэр бүлээрээ оролцоно.

- Сонирхсон хүүхэд, залуучууд, иргэдэд нээлттэй, үндэсний дээл хувцастай оролцох боломжтой.

- Оролцогчдын мэдүүлгийг 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дотор (khashtsakhiurenkhbaatar@gmail.com) хаягаар хүлээн авна.

- Оролцогч байгууллагуудын оролцоог батлагдсан орон тоотой харьцуулна.

        
    	    
        <div style= 2026-07-01 12:36:00