• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ХОС МОРЬТОН” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ИРГЭД ТА БҮХНИЙГ ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Үндэсний өв соёл, уламжлалаа хүндэтгэн дээдэлж, үндэсний хувцас, хэрэглэл, адууны соёл, гоёл чимэглэлийн утгыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, өвлөн уламжлагчдыг урамшуулан алдаршуулахад зорилгоор “Хос морьтон” шалгаруулах тэмцээнийг 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Төв цэнгэлдэхэд зохион байгуулна.

Хамрах хүрээ: Аймгийн 27 сум тус бүр 5 хос морьтон оролцуулана.

Бүртгэл: Тэмцээнд оролцогчид oyunerka9@gmail.com цахим хаягаар болон 99206673 дугаарын утсанд холбогдож 2026 оны 07 дугаар сарын 04-ний дотор бүртгүүлнэ.

Шалгаруулах үзүүлэлт:

• Ижил зүсмийн хос морьтой оролцох

• Үндэсний дээл хувцас, гоёл зүүсгэлтэй байх

• Эмээл, хазаар, ташуур, хударга зэрэг хэрэглэлүүдээр ижилссэн байна

Шалгарсан 3 байрыг талархал, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

Тэргүүн байр: Талархал, 1000,000 төгрөгийн шагнал,

Дэд байр: Талархал, 800,000 төгрөгийн шагнал,

Гутгаар байр: Талархал, 500,000 төгрөгийн шагнал,

Төв аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар

2026-07-01 12:00:00