• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР СОНГОГДСОН ТУХАЙ ТОГТООЛЫГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

Төв аймгийн Сонгуулийн хороо 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5 “Аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон тухай шийдвэрийг аймаг, нийслэлийн Хуралд өргөн мэдүүлэх”, 73 дугаар зүйлийн 73.3.Тухайн шатны сонгуулийн хороо энэ хуульд заасны дагуу тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлнэ, 73.4 “Тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны дахин сонгуулийн дүн болон төлөөлөгчөөр сонгогдсон шийдвэрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулийн хугацаанд өргөн мэдүүллээ.

Аймгийн Сонгуулийн хороо нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны дахин сонгуулийн Баянхангай сумын 10 дугаар тойрогт санал өгсөн нийт 673 сонгогчийн хамгийн олон санал буюу 364 сонгогчийн 54.09 хувийн санал авсан Монгол Ардын намаас нэр дэвшигч Сүхбаатарын Баярмааг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож 7 дугаар тогтоол батлан гаргав.

“Төлөөлөгчөөр сонгогдсон тухай” тогтоолыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Энхболдод аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга А.Батцэцэг, гишүүд Г.Мөнхгэрэл, А.Доржпүрэв нар гардуулан өглөө

2026-06-26 14:35:00