• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ШИЛДЭГ ТӨГСӨГЧДӨӨ АЛДАРШУУЛЛАА

Ерөнхий боловсролын сургуульд суралцах хугацаандаа сурлага, урлаг, спорт, идэвх оролцоо, техникийн ур чадвараараа бусдыгаа манлайлсан 12 дугаар ангийн “Шилдэг 9 сурагч”-аа энэ өдөр алдаршуулж, шагналыг нь гардууллаа.

УЛС, ОЛОН УЛСЫН ЧАНАРТАЙ ОЛИМПИАД, ТЭМЦЭЭН УРАЛДААНУУДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, 12 ДУГААР АНГИА СУРЛАГЫН “А” ҮНЭЛГЭЭТЭЙ ТӨГСӨЖ БУЙ:

- Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн суралцагч Ганзоригийн Сондор

- Зуунмод сумын Нэгдүгээр сургуулийн 12г ангийн суралцагч Ганзамын Ганбаяр

- Баянхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн суралцагч Отгонбаатарын Хонгорзул

ДУГУЙН СПОРТ, ПАУЭРЛИФТИНГИЙН СПОРТЫН ТӨРЛҮҮДЭЭР УЛС, ОЛОН УЛС, ТИВ ДЭЛХИЙН ТЭМЦЭЭН УРАЛДААНУУДАД ТОГТМОЛ АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН АМЖИЛТААР:

- Зуунмод сумын Нэгдүгээр сургуулийн 12е ангийн суралцагч Батсүхийн Санчирмаа

- Зуунмод сумын 3 дугаар сургуулийн суралцагч Мягмардоржийн Баясгалан

- Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн суралцагч Батдоржийн Азжаргал

УЛС, ОЛОН УЛСЫН ЧАНАРТАЙ УРЛАГИЙН НААМДУУДАД АВЬЯАС БИЛЭГЭЭ СОРИН ТОГТМОЛ АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН:

- Зуунмод сумын Нэгдүгээр сургуулийн 12а ангийн суралцагч Төгсбилэгийн Амарсайхан

ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ БАЙГУУЛЛАГЫГ ҮЛГЭР ЖИШЭЭ УДИРДАЖ, НИЙГМИЙН ИДЭВХ ОРОЛЦООГООР МАНЛАЙЛСАН:

- Зуунмод сумын Нэгдүгээр сургуулийн 12г ангийн суралцагч Батбаатарын Бат-Энэрэл

ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН УР ЧАДВАРЫН УРАЛДААН ТЭМЦЭЭНҮҮДЭД ГАРГАСАН АМЖИЛТААРАА:

- Эрдэнэ Политехник коллежийн Уул уурхай, хүнд машин механизмын засварын 3 дугаа нагийн суралцагч Мөнхбаатарын Лхагвабаяр нар тус тус шалгарлаа.

Шагналыг аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр гардуулж “Та бүхэн мэдлэг боловсролтой, ёс зүйтэй, эх оронч үзлээрээ манлайлагч иргэн болон төлөвшиж, төрөлх Төв сайхан нутаг, Монгол эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гээд Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч, хүссэн сургуульдаа, хүссэн мэргэжлээрээ элсэн орж, амжилттай суралцаж мөрөөдөл, зорилгодоо хүрэхийг хүслээ.

Шилдэг төгсөгчдөдөө болон энэ өдрүүдэд Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч байгаа Төв нутгийн ирээдүй болсон нийт төгсөгчдөдөө амжилт хүсье.

2026-06-25 11:35:00