• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
БНСУ-ЫН ПЁНТЭК ХОТЫН ХҮҮХДҮҮД ТӨВ АЙМАГТ ЗОЧИЛЖ БАЙНА

Аймгийн Засаг даргын Тамгын газрын урилгаар, аймгийн шууд харилцаатай БНСУ-ын Кёнги мужийн Пёнтэк хотын "Залуучуудын сан"-ийн санхүүжилтээр Насан туршийн боловсролын байгууллагын сурагчид өнөөдөр Төв аймагт зочилж байна.

Энэ хүрээнд аймгийн Нийтийн номын сан болон Насан туршийн боловсролын төв хамтран “Монгол – Солонгос хүүхдүүдийн нөхөрсөг уулзалт”-ыг зохион байгуулав. Уг арга хэмжээ нь Монголын өв соёлыг гадаадын хүүхэд, багачуудад түгээн дэлгэрүүлэх, олон улсын найрамдалт харилцаа болон соёлын солилцоог хөгжүүлэх зорилготой юм.

Уулзалтын үеэр Пёнтэк хотын сурагчдад монгол бичгийн соёлыг сурталчлан, уран бичлэг (каллиграф) бичиж сонирхуулснаас гадна үндэсний уламжлалт шагайн наадгайн дүрмийг зааж, хамтдаа тоглосон нь тэдний сонирхлыг ихэд татав. Мөн хоёр аймаг, хотын хүүхдүүд өөр хоорондоо танилцаж, өв соёлоо хуваалцахын зэрэгцээ Нийтийн номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа.

2026-06-25 23:49:12