• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
"ИРГЭДДЭЭ ЭЭЛТЭЙ БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Төв аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс-ээс “ИРГЭДДЭЭ ЭЭЛТЭЙ БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” аяны хүрээнд өнөөдөр Эрдэнэ суманд зүүн бүсийн буюу Архуст, Баянжаргалан, Мөнгөнморьт, Эрдэнэ сумын залуу хосуудад зориулан "ГЭР БҮЛИЙН АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ”-ын арга хэмжээг зохион байгуулжээ.

Уг арга хэмжээнд зургаан гэр бүл оролцсон ба "Гэрлэсний гэрчилгээ"-гээ ёслол хүндэтгэлтэй гардан авч, "Ургийн бичиг хөтлөх" сургалтад хамрагдсан байна.

“ИРГЭДДЭЭ ЭЭЛТЭЙ БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” аян нь иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэхийн зэрэгцээ гэр бүлийн үнэ цэнэ, өв уламжлал, эв нэгдлийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ болсон талаар зохион байгуулагч хэлтсээс онцоллоо.

Зуны дунд хөх морин сарын шинийн наймны билэгт сайн өдөр өвөг дээдсийнхээ ёсыг дагаж, өөдөө асах галаа бадрааж, үүрдийн ариун, ган бат холбоогоор заяа нэгтгэсэн залуу хосууддаа аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

2026-06-22 11:50:00