• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
Мини волейболын Улсын аварга шалгаруулах тэмцээнд ПЕНКА волейболын клуб амжилттай оролцож хүрэл медаль авчээ.

Уг тэмцээнд нийт 108 баг оролцож өрсөлдсөн ба манай аймгийн баг тамирчид 14 тоглосноос 12 ялж, аймагтаа 10 гаруй жилийн хугацаанд ирээгүй хүрэл медалийг авчирж, шинэ түүхийн эзэд боллоо. Мөн 11 насны 600 гаруй тоглогчдоос тоглолтын ур чадвар, хичээл зүтгэлээрээ Алтан-Очирын Жижидмаа манлайлж "Өсөх ирээдүйтэй шилдэг тоглогч"-оор шалгарчээ.

ПЕНКА волейболын клубын тамирчид болон эцэг эхчүүддээ баяр хүргэж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе

2026-06-19 19:00:00