• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЛБАН ХААГЧИД “ОРЧИН ҮЕИЙН ДИЖИТАЛ ТЕХНОЛОГИ БА ХИЙМЭЛ ОЮУНЫ ХЭРЭГСЛҮҮДИЙГ ТӨРИЙН АЛБАНД ҮР АШИГТАЙ АШИГЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

Удирдлагын академи, “Жайка” Олон улсын байгууллага хамтран төрийн албаны үйл ажиллагаанд хиймэл оюуны хэрэгслүүдийг ашиглах нь сэдвийн хүрээнд зохион байгуулж буй танхимын сургалтад 12 байгууллагын 40 орчим албан хаагч хамрагдаж байна.

Төрийн албан хаагчдын дижитал ур чадварыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй, ил тод болгох, технологид суурилсан төрийн үйлчилгээг хөгжүүлэхэд энэхүү сургалтын зорилго, ач холбогдол нь оршиж байгаа юм.

2026-06-18 06:19:49