• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
"МЭРГЭЖЛЭЭ ХЭРХЭН ЗӨВ СОНГОХ ВЭ?" СУРГАЛТАД АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД ХАМРАГДАЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн Д.Батбаяр, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нарын урилгаар Монгол Улсын Гавьяат тамирчин, Ой тогтоолтын Олон улсын их мастер, Геннисийн дэлхийн рекорд эзэмшигч Н.Энхшүр, Монгол Улсын Гавьяат тамирчин, Ой тогтоолтын олон улсын их мастер, Дэлхийн хошой аварга Н.Мөнхшүр, “Смарт Куалити” ХХК-ийн үүсгэн байгуулагч, технологи хариуцсан захирал, зөвлөх Б.Эрдэнэболд, “Софтвер Консалтинг Сервис” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ю.Буд нар “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” сэдвийн хүрээнд Зуунмод сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад мэдээлэл, зөвлөмж өгч байна.

Сургалт, уулзалтын хүрээнд энэ цаг үед эрчээ авч байгаа мэргэжил, ирээдүйд эрэлт хэрэгцээ, үнэ цэнээ үл алдах мэргэжлийн талаар мэдээлэл зөвлөгөө өгч, өнөөдрийн энэ амжилтдаа хэрхэн хүрсэн тухай сонирхолтой түүхээ хуваалцаж байна.

2026-06-11 00:22:55