• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЭРДЭНЭСАНТ СУМАНД АЖИЛЛАЛАА

- Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн баталсан удирдамжийн дагуу 2026.06.05-ны өдөр Эрдэнэсант суманд нутгийн захиргааны 11 байгууллагаас 180 орчим иргэнд төрийн үйлчилгээг нэгдсэн байдлаар хүргэлээ.

- Аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс зохион байгуулсан дотор, ЭХО, чих хамар хоолойн эрүүл мэндийн үзлэгт нийт 220 орчим иргэн хамрагдсан байна.

- Аймгийн Засаг даргын уулзалтад 150 гаруй иргэн, төрийн албан хаагч оролцон санал хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн зүгээс Эрүүл мэндийн төвийн таазны засвар, Спорт заалны засварт дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.

- Уулзалтын төгсгөлд төрийн үйлчилгээг анхан шатанд хүргэж буй албан хаагчид өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, иргэн, ААН-д хүндрэл, чирэгдэлгүй, шуурхай үйлчилдэг байхыг анхаарууллаа.

2026-06-06 00:00:00