• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу нутгийн захиргааны байгууллагууд сумдад ажиллаж байна

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу нутгийн захиргааны байгууллагууд сумдад ажиллаж байгаа билээ.

Энэ дагуу өнөөдөр /2026.06.05/ Эрдэнэсант суманд төрийн үйлчилгээний байгууллагууд ажиллаж, иргэдэд сумаасаа авч чадахгүй аймгийн төвд очиж авдаг төрийн үйлчилгээг үзүүлж байна.

Эдүгээ 103 жилийн ойтойгоо золгож буй Эрдэнэсант сум нь Төв аймгийн ууган сумдын нэг. Нийт 3.023 мянган га талбайг эзэлж, тал хээрийн бүсэд оршдог. Эдийн засгийн үндсэн салбар нь мал аж ахуй, газар тариалан. Суманд 1324 өрхийн 4238 иргэн ажиллаж амьдарч байна.

2026-06-05 05:31:35