• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
"Иргэдтэй уулзах цаг"-аар

Энэ 7 хоногийн "Иргэдтэй уулзах цаг"-аар аймгийн Засаг дарга 8 иргэнийг хүлээн авч уулзлаа. 6 иргэний санал, хүсэлтэд газар дээр нь хариу өгч, 2 санал, хүсэлтийг хяналтад авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд судлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Ингэснээр 2026 онд “Иргэдтэй уулзах цаг” арга хэмжээг 14 удаа зохион байгуулж, нийт 127 иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, 158 санал, хүсэлт хүлээн авч 154 санал, хүсэлт буюу 97.46 хувийг шийдвэрлэснээс газар дээр нь хариу өгсөн 134 санал хүсэлт байна.

2026-06-03 08:56:06