• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАЙЛАН НЭГТГЭХ, УЛСЫН ҮЗЛЭГ, ТООЛЛОГЫН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого явуулах тухай 2025 оны 238 дугаар тогтоолын дагуу төрийн өмчийн улсын үзлэг, тооллогын ажил улс орон даяар эхлээд байна.

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг энэхүү үзлэг тооллоготой холбогдуулан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас өнөөдөр Төв аймгийн 500 орчим албан хаагчдад мэргэжил арга зүйн дэмжлэг өгөх сургалтыг зохион байгуулж байна.

2022 оны Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг тооллогоор 338 байгууллагын 324.9 тэрбум төгрөгийн хөрөнгө тоологдож байсан бол 2025 оны тооллогын урьдчилсан статистик мэдээ, тайлангийн нэгтгэлээр 349 байгууллагын 633.5 тэрбум төгрөгийн хөрөнгө тоологдохоор байна.

2026-06-02 07:58:44