• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ТӨВ-АРЖ” БАГИЙН ТАМИРЧДАД ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДЭВЖЭЭГ ШИЙДВЭРЛЭЖ, ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр Төв сайхан нутгаас төрөн гарсан спортын алдартнуудын залгамж халаа болон бэлтгэгдэж байгаа Биеийн тамир, спортын газрын дэргэдэх “Төв-Арж” багийн бүрэлдэхүүнд чөлөөт бөхийн дэвжээг шийдвэрлэж, хүлээлгэн өглөө.

“Төв-Арж” багийн тамирчдын хувьд улс, олон улс, тив, дэлхийн тавцанд гаргасан хөлс хүч, үзүүлсэн амжилтаараа шагшигдаж буй. Хамгийн сүүлд л гэхэд Монголын Үндэсний Олимпын Хорооны 70 жилийн ойг тохиолдуулан Төв нутгаас төрөн гарсан олимпын медальтнуудын нэрэмжит чөлөөт бөхийн U15, U20 насны ангиллын Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртсэн амжилт гарган U15 насны ангиллын эрэгтэй баг багийн дүнгээрээ илт давуу тэргүүлж, чөлөөт бөхийн хөгжлийн түүхэнд шинэ амжилтыг тогтоогоод байгаа билээ.

Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн зүгээс удахгүй болох U23, U20, U17, U15 ангилалын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход нь дэмжлэг үзүүлж 50 сая төгрөгийн дэмжлэгийг мөн үзүүлсэн юм.

2026-05-21 07:13:05