• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас “ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛ” уулзалт арга хэмжээг зохион байгуулж, 180 гаруй иргэд оролцлоо.

Уулзалтад урилгаар UBS телевизийн ерөнхий редактор, "Сайн уу? Сайнаа" ток шоуны хөтлөгч Б.Сайнбаяр, Гэр бүлийн радио 104.5-ын нийтлэлч, Эрчүүдийн болон түүхийн нэвтрүүлгийн санаачлагч, продюсер, хөтлөгч, "Монголын нууц Товчоо"-г түгээн дэлгэрүүлэгч Ж.Сайнбаяр, Төв аймгийн Өндөрширээт сумын аварга малчин Б.Эрдэнэбат, Авьяаслаг Монголчууд шоуны алтан базарын эзэн гэргий Б.Тунгалагтамир нар оролцож гэр бүлийн аз жаргал, үнэт зүйлийн талаар үзэл бодлоо хуваалцлаа.

2026-05-21 06:45:22