• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
БАЯНЦОГТ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн баталсан удирдамжийн дагуу өнөөдөр Баянцогт суманд нутгийн захиргааны 10 байгууллага төрийн үйлчилгээ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс үзүүлж буй зүрх судас, зүрхний бичлэг, ЭХО, мэдрэл-сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээг нэгдсэн байдлаар хүргэж байна.

Мөн Засаг дарга Л.Төмөрчөдөр иргэд хөдөлмөрчидтэй уулзаж аймаг орон нутагт хийгдэж байгаа онцлох ажлуудаас танилцуулж, санал хүсэлтийг нь сонсож байна.

2026-05-20 07:27:21