• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
Сум, орон нутгийн санхүүгийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

   Төв аймгийн Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/265 дугаар “Сургалт зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд зохион байгуулагдсан "Сум, орон нутгийн санхүүгийн албан хаагчдыг чадавхжуулах" сургалт 2026 оны 05 дугаарын сарын 15-нд аймгийн Нийтийн номын сангийн сургалтын зааланд зохион байгууллаа.

Сургалтад 27 сумын санхүү албаны дарга, ЗДТГ, Соёлын төв, ЕБС, СӨБ, ЭМТ-ийн нягтлан бодогч, аймгийн төвийн орон нутгийн байгууллагын нягтлан бодогч нийт 150 санхүүгийн албан хаагчид оролцсон.

Сургалтаар Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ю.Бямбацогт, Төсвийн ерөнхий нягтлан бодогч Б.Одончимэг, Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Уянга, Орон нутгийн өмчийн ахлах мэргэжилтэн Г.Уранцэцэг, Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн Зоригоо, ММНБИ-ийн Төв аймгийн салбарын дарга Т.Хүрэлбаатар, СХДАГ-ын санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Н.Батбаяр, Г.Түмэнжаргал, НД-ын хэлтсийн тасгийн дарга Н.Оюун-Эрдэнэ, Статистикийн хэлтсийн дарга С.Батбаяр, Татварын улсын байцаагч О.Отгонсайхан, Д.Цолмон нар төсөв санхүүгийн чиглэлээр гарсан хууль тогтоомж болон төсвийн байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаанд хэрхэн мөрдөх талаар нягтлан бодогч, санхүүгийн ажилчдыг чадавхжуулах сургалт явагдлаа.

 

2026-05-20 00:45:45