• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АРГАЛАНТ СУМАНД АЖИЛЛАЛАА

Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн баталсан удирдамжийн дагуу өнөөдөр Аргалант суманд нутгийн захиргааны 10 байгууллагаас 120 гаруй иргэнд төрийн үйлчилгээг нэгдсэн байдлаар хүргэлээ.

Мөн аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс үзүүлж буй зүрх судас, зүрхний бичлэг, ЭХО, мэдрэл-сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээнд 80 гаруй иргэн хамрагдаж, зөвлөгөө тусламж авсан байна.

Аймгийн Засаг даргын уулзалтад 110 орчим иргэн, төрийн албан хаагч хамрагдаж 7 иргэн 17 санал хүсэлтээ илэрхийлснээс аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр зарим асуудлуудыг шийдвэрлэлээ. Тухайлбал: Суманд ажиллах Хэсгийн төлөөлөгч, ЕБС-ийн дотуур байрны хатуу эдлэл, Цэцэрлэгийн хүүхдийн тоглоомын талбай, Эрүүл мэндийн төв болон Соёлын төвийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэж, ЗДТГ-т 1 сая төгрөгийн шатахууны дэмжлэг үзүүллээ.

Мөн уулзалтын үеэр эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг танилцуулж, "Монгол туургатан" театрын уран бүтээлчид соёл урлагийн үйлчилгээ үзүүллээ.

2026-05-19 19:06:47