• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
39 ДЭХ УДААГИЙН “НОМЫН БАЯР”-ЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” 39 дэх удаагийн номын өдрийг “Илүү их уншъя – Эх дэлхийгээ хайрлая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ жилийн номын баяр Төв аймагчуудын хувьд онцлогтой. Монголын орчин үеийн утга зохиолын үндэслэгч, Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой тохиож байгаа билээ.

Ардын уран зохиолчдын авшиг шингэсэн Төв сайхан нутгийн хойч ирээдүй болсон авьяаслаг хүүхэд, багачуудын найргийн хөг, аялгуу эгшиг, уран биеийн хөдөлгөөнд наран ижий баясаж, номын баяр дэлгэр сайхан үргэлжилж байна. “Номын баяр-2026”-ыг угтан зохион байгуулсан уралдаан, тэмцээнүүдэд амжилттай оролцсон анги хамт олон, гэр бүл, төрийн албан хаагч, иргэд, хүүхэд багачуудад шагнал гардууллаа.

Мөн “Номын баяр-2026”- д хүрэлцэн ирсэн зохиолчдын шинэ номын танилцуулга, уншигч зохиолчдын уулзалт, “Open mic” зэрэг үйл ажиллагааг зохион байгуулав.

Аймгийн Нийтийн номын сан, Боловсролын газар, Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын газар, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Музей, Байгаль орчны газар, Архивын хэлтэс, Сонгуулийн хороо, “Аз хур” номын худалдаа, “Непко” номын худалдаа, Зохиолч, яруу найрагчдын асар, Мобиком компанийг асруудаар дамжуулан сонирхолтой үзэсгэлэн, танин мэдэхүйн булан, уралдаан тэмцээн, зөвлөгөө мэдээллийн үйлчилгээг үзүүллээ.

2026-05-19 18:48:33