• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
"Монгол Улсын баатар" цолоор шагнагдсан баатрууддаа хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Монгол Улсын баатар" цолоор шагнагдсан Чөлөөлөх дайны ахмад дайчин, төр захиргааны ахмад зүтгэлтэн, Хилийн цэргийн болон хил хамгаалах гүйцэтгэх албаны офицер У.Доржпалам агсан, "Монгол Улсын Хөдөлмөрийн баатар" цолоор шагнагдсан Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч нарын алдар гавьяаг мялааж Төв аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдааны шийдвэр, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор тус бүр хоёр өрөө байраар шагнахаар шийдвэрлэсэн билээ.

Өнөөдөр аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, ЗДТГ-ын дарга С.Цогбаяр, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Г.Мөнхгэрэл, НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг нар "Монгол Улсын баатар" У.Доржпалам агсны үр хүүхэд, "Монгол Улсын Хөдөлмөрийн баатар" П.Бадарчийн охин Б.Бүжин нарт хоёр өрөө байрны түлхүүрийг гардуулан өглөө.

2026-05-12 00:24:20