• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМАГ “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ”-ДӨӨ АЛДАРШУУЛЛАА

“Хэрэгцээнд үндэслэсэн зөвлөгч алба” уриан дор зохион байгуулж буй Татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд заасан татвар төлөх үүргээ нэр төртэй биелүүлж, улс, орон нутгийнхаа төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан 2025 оны “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ”-дөө алдаршууллаа.

2025 ОНЫ “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГААР:

1. Иргэний нисэхийн Ерөнхий газар

2. “Таван толгой түлш” ХХК

3. “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК

4. “Клин Энержи” ХХК

5. “Цэцэнс майнинг энд энержи” ХХК

6. “Дуган хад жуулчин” ХХК

7. “Ай Би Би Ай” ХХК

8. “Түшигтбогд хан” ХХК

9. “Титэм буудай” ХХК

10. “Ханхөхийн оргил” ХХК

11. “Үдлэг бургалтайн шим” ХХК

2025 ОНЫ “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ”-ӨӨР:

1. Жаргалант суманд хүнсний ногооны худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Ц.Мөнхдэлгэр

2. Алтанбулаг суманд мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Ч.Баясгалантжаргал

3. Борнуур суманд мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Д.Амарсайхан

4. Баянцогт суманд хүнсний дэлгүүрийн жижиглэн худалдаа эрхэлдэг О.Даваадорж нар тус тус шалгарлаа.

2025 онд аймгийн хэмжээнд улсын болон орон нутгийн төсөвт 130.8 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, төлөвлөгөөг 121.9 хувиар биелүүлсэн байна.

Нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, шударга хөдөлмөрөөрөө баялаг бүтээн, ажлын байр бий болгож, улс, аймаг, орон нутгийнхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулж “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ”-өөр шалгарсан аж ахуйн нэгж, иргэддээ баяр хүргэж амжилт хүсье.

2026-05-12 00:17:41