• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИКИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн Аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд Төв аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Биеийн тамир, спортын газрын ахлах дасгалжуулагч Л.Энхбаяр нар оролцож, нийт оролцогч хүүхэд багачууд болон багш дасгалжуулагчдад амжилт хүсэн үг хэлэв.

Энэхүү тэмцээн нь хүүхэд багачуудын бие бялдрын хөгжил, зөв дадал хэвшил, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх, урлагийн мэдрэмж болон гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх ач холбогдолтой юм.

Энэ жилийн тэмцээнд 26 байгууллагын 312 бяцхан тамирчин оролцож, уран хөдөлгөөн, авхаалж самбаа, ур чадвар, багаар ажиллах чадвараараа өрсөлдөн шилдгүүдээ тодрууллаа.

1.Эрдэнэ сумын Ш.Наранцэцэг дасгалжуулагчтай “Нарлаг” цэцэрлэг 9,1 оноогоор- Тэргүүн байр

2. Жаргалант сумын Л.Чинцэцэг дасгалжуулагчтай Төвийн цэцэрлэг 8,8 оноогоор-Дэд байр

3. Зуунмод сумын Н.Санжаа дасгалжуулагчтай “Ирээдүй цогцолбор” цэцэрлэг 8,7 оноогоор- Гутгаар байр

4 Сүмбэр сумын Г.Соёлжаргал “Од” цэцэрлэг 8,7 оноогоор -Гутгаар байруудыг тус тус эзэллээ.

Цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон хүүхэд багачууд, багш нартаа баяр хүргэж, амжилт хүсье

2026-05-11 05:53:15