• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ГЭРЭЛ ХАРАНХУЙН ДУУЛЬ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодолын “Гэрэл харанхуйн дууль” шинэ номын ёслол хүндэтгэлийн арга хэмжээ “Солонго цогцолбор”-т амжилттай боллоо.

Хүндэтгэлийн арга хэмжээг аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр нээж, Монголын утга зохиол, яруу найргийн нэрт уран бүтээлчид оролцож, үзэгч түмэндээ уран үгийн гайхамшгийг өргөн барилаа.

Мөн аймгийн Монгол туургатан театрын уран бүтээлчид Их зохиолчийн “Учиртай гурван толгой” дуурийн хэсгээс тоглолт үзүүлэн, Музей, Нийтийн номын сангаас хамтарсан үзэсгэлэн, номын худалдаа зохион байгууллаа.

2026-05-11 01:21:42