• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
"ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ" СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол улсын Сонгуулийн Ерөнхий хорооноос анх удаа сонгуулийн насанд хүрч сонгуульд оролцох залуу сонгогчдод Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдлэх, хариуцлагатай сонгогч болоход нь зайлшгүй шаардлагатай мэдлэг олгох зорилгоор “ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ” сургалтыг 2026.05.08-ны өдөр Төв аймагт амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд Сонгуулийн хорооны дарга С.Цогбаяр нээж, Сонгуулийн ерөнхий хорооны сургагч багш, аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Оюунцэцэг, Нийтийн номын сангийн дарга А.Пүрэвдулам нар удирдаж явууллаа.

Сургалтад Зуунмод сумын 1, 2, 3, 4 дүгээр сургууль болон Политехникийн коллежийн 25 суралцагч хамрагдлаа.

2026-05-10 08:15:32