• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЦЭРЭГ СПОРТЫН "ДӨЛ-2026" ТЭМЦЭЭНИЙГ "ДАЙЧИД" ТАСАГ ХОШУУЧИЛЛАА

БНМАУ-ын баатар Дуламдоржийн Самдангийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан цэрэг спортын "Дөл-2026" тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээнийг Зуунмод сумын 3 дугаар сургуулийн Б.Батзориг тасгийн захирагчтай "Дайчид" тасаг тэргүүллээ.

Дэд байрт Зуунмод сумын 4 дүгээр сургуулийн Б.Очирням тасгийн захирагчтай "Галт-Дөл" тасаг, удаах байрт Баянчандмань сумын Ерөнхий боловсролын сургуулийн Б.Эрдэнэбулган тасгийн захирагчтай "Соёмбо" тасаг, тусгай байрт Цээл сумын Ерөнхий боловсролын сургуулийн Б.Батсүх тасгийн захирагчтай "Залуучууд" тасаг тус тус шалгарав.

Харин тэмцээний "Шилдэг дасгалжуулагч"-аар Зуунмод сумын 2 дугаар сургуулийн багш Б.Хосбаяр шалгарч, шагналаа гардан авлаа.

2026-05-10 08:14:37