• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
"ТӨВ АЙМГИЙН БАЯЛАГ БҮТЭЭГЧИД" НОМ ХЭВЛЭГДЛЭЭ

Аймгийн Засаг даргын захирамжаар Засаг даргын орлогч Б.Батбаатараар ахлуулсан 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж "Төв аймгийн баялаг бүтээгчид" номыг бэлтгэлээ.

Энэхүү ном нь аймгийн эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхой харуулсан бодит тоо баримтад тулгуурлан, аймгийн нутаг дэвсгэрт баялаг бүтээж буй аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, эдийн засгийн эргэлтийг дэмжих зорилготой бүтээл юм.

"Төв аймгийн баялаг бүтээгчид" номонд:

1. Улсын хэмжээний стратегийн үйлдвэр, аж ахуйн нэгжүүд 9

2. Аялал жуулчлалын 109

3. Уул уурхай, хүнд үйлдвэрийн чиглэлийн 10

4. Барилга, дэд бүтцийн чиглэлийн 177

5. Эрүүл мэнд, гоо сайхны чиглэлийн 102

6. Боловсролын үйлчилгээ үзүүлэх чиглэлийн 50

7. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлийн 2556 иргэн, аж ахуй нэгжийн нийт 3003 баялаг бүтээгчийн мэдээллийг нэгтгэж мэдээллийн сан үүсгэсэн байна.

Та номыг доорх холбоосоор цахим орчинд унших боломжтой.

https://nfc.aflip.in/tuvaimag

2026-05-10 08:13:28