• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ТАТВАРЫН АЧ ТУС” СЭДЭВТ ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ ОРОЛЦОГЧДОД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг Татвар төлөгчдийн өдрүүд болгож, хүүхэд залуус, иргэдэд татварын боловсрол олгох, татвар төлөгчдөдөө талархах, татварын тухай хуулийг таниулах зэрэг олон ажил, арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жил “Татвар төлөгчдийн өдөр”-ийг “Хэрэгцээнд үндэслэсэн зөвлөгч алба” уриан дор орон даяар зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Төв аймгийн Татварын газраас хүүхэд багачуудын дунд гурван насны ангиллаар “Татварын ач тус” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа. Уралдааны шилдэг оролцогчдод аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Засаг даргын орлогч Б.Батбаатар, ЗДТГ-ын дарга С.Цогбаяр, СТСХ-ийн дарга Ю.Бямбацогт, Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал нар шагнал гардууллаа.

1-5 ДУГААР АНГИЙН ХҮҮХДҮҮДИЙН АНГИЛАЛД:

1-р байр Сэргэлэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 5а ангийн сурагч Э.Намуунаа

2-р байр Сэргэлэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 4а ангийн сурагч Н.Тэмүүлэн

3-р байр Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 5ё ангийн сурагч Н.Эрхэмбаяр

6-9 ДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДҮҮДИЙН АНГИЛАЛД:

1-р байр Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8а ангийн сурагч П.Отгонбаатар

2-р байр Зуунмод сумын 4 дүгээр сургуулийн 6а ангийн сурагч Ө.Бөртэ-Үжин

3-р байр Зуунмод сумын 3 дугаар сургуулийн 9в ангийн сурагч М.Хишигт

10-12 ДУГААР АНГИЙН ХҮҮХДҮҮДИЙН АНГИЛАЛД:

1-р байр Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч Б.Идэрмөнх

2-р байр Зуунмод сумын 3 дугаар сургуулийн 10б ангийн сурагч М.Дэлгэрзаяа

3-р байр Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч Э.Сарантуяа нар шалгарч, шагналаа гардан авлаа. Мөн уралдаанд оролцсон хүүхэд бүрд гарын бэлэг гардууллаа.

2026-05-07 06:14:23