• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ШҮД УГААЛТЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА

“Эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Төв аймгийн Зуунмод хотноо "Шүд угаалтын аймгийн аварга шалгаруулах тэмцээн"-ийг зохион байгуулж байна. Уг тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм.

Эхний үе шатыг орон нутгийн дэмжлэгтэйгээр 27 сум тус бүрдээ зохион байгуулсан ба шилдгээр шалгарсан 4-7 дугаар ангийн 200 гаруй хүүхэд хоёр дахь шатны тэмцээн буюу аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөж байна.

Хүүхэд багачуудын шүд, амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, шүд угаах зөв аргачлалыг дадал болгосноор хүүхдүүдийн дунд зонхилон тохиолддог шүд цоорох өвчний тархалтыг бууруулах ач холбогдолтой юм.

2026-05-06 06:39:55