• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
"ШАРАВАА-2026" САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД 11 СУМЫН 73 БАГИЙН ТАМИРЧИД УР ЧАДВАРАА СОРИН ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Төв аймгийн аварга шалгаруулах “Шараваа-2026” сагсан бөмбөгийн 17 дахь удаагийн тэмцээн 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нээлтээ хийлээ. Тус тэмцээнд 11 сумын 73 багийн нийт 543 тамирчин 3 насны ангилалд өрсөлдөж байна.

Нээлтийн арга хэмжээнд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц, Төв аймгийн Ахмад мастеруудын холбооны тэргүүн Г.Лхагвасүрэн, Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Д.Алтанхуяг нар оролцож, баг тамирчдад амжилт хүсэж үг хэллээ. Тэмцээн 2026 оны 04-р сарын 29-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

2026-04-28 22:04:47