• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЗААМАР СУМАНД АЖИЛЛАЛАА

Аймгийн хэмжээнд хаврын тариалалтын ажил өрнөж байгаатай холбогдуулан Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Төв аймгийн Хүнс Хөдөө Аж Ахуйн газрын дарга Л.Даваасүрэн, Аймгийн ИТХ-н төлөөлөгч Л.Амгаланбаяр, Заамар сумын Засаг дарга Б.Самбуу нар Заамар суманд ажиллаж, "Тосон овоот хайрхан" ХХК-ийн тариалалтын явцтай танилцлаа.

Тус компани нь газар тариалангийн салбарт 10 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд "Улсын хошой аварга тариаланч хамт олон"-оор шалгарсан шилдэг аж ахуй нэгжийн төлөөлөл юм. Энэ онд 3000 га талбайд тариалалт хийхээр төлөвлөжээ.

Манай аймгийн хэмжээнд 3500 тариаланч иргэн, аж ахуйн нэгж 24155.7 га талбайд үр тариа, 48481.8 га талбайд улаан буудай, 9850 га талбайд төмс, 43464.9 га талбайд таримал тэжээл , 23525 га талбайд тосны ургамал, 2545.5 га талбайд хүнсний ногоо тариалж, 366.2 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөн ажиллаж байна.

2026-04-28 09:59:17