• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
"ДЭГҮ 2026" 35+ ХӨНГӨН АТЛЕТИКИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

Дэлхийн 35-аас дээш насныхны хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээн нь 1975 онд анх зохион байгуулагдсан бөгөөд хоёр жил тутамд болдог.

Энэ жилийн тэмцээн 8 дугаар сарын 22-ноос 9 дүгээр сарын 3-ны хооронд БНСУ-ын Дэгү хотод зохион байгуулагдах гэж байна.

Та бүхэн тэмцээнд оролцохыг хүсвэл 6 дугаар сарын 23-ны дотор албан ёсны вэб сайт болох www.wmac2026.com хаягаар бүртгүүлээрэй.

2026-04-28 06:30:16