• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АНСОН ХОТЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Өнөөдөр БНСУ-ын Ансон хотын захиргаа, Хөдөө аж ахуйн бодлогын хэлтсээс ирсэн албаны төлөөллүүдийг хүлээн авч, ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар орон нутгийн иргэдийг богино хугацааны улирлын ажилтнаар илгээх, хүлээн авах асуудлыг хоёр улсын хууль, эрх зүйн орчинд нийцүүлэн хэрэгжүүлэх санал солилцсон юм.

Хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүчний хомсдлыг нөхөх зорилгоор 2026 оны эхээр БНСУ улирлын ажилтны визний зохицуулалтад тодорхой өөрчлөлтүүд оруулжээ, Тухайлбал:

- Улирлын ажилчны виз E-8 ангилалд багтсан.

- Улирлын ажилтан илгээх, хүлээн авах асуудлыг орон нутгийн засаг захиргаа хоорондын санамж бичиг (MOU)-ийг үндэслэн зөвхөн тухайн орон нутгийн захиргааны байгууллагууд хариуцан явуулна.

- Эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах боломжийг сайжруулсан байна.

2026-04-27 10:01:58