• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
БНСУ-ЫН КЁНГИ МУЖИЙН АНСОН ХОТЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Засаг дарга Л.Төмөрчөдөр, ЗДТГ-ын дарга С.Цогбаяр тэргүүтэй удирдлагууд БНСУ-ын Кёнги мужийн Ансон хотын Хөдөө аж ахуйн бодлогын хэлтсийн дарга Сон Сэнсү, Хөдөө аж ахуйн ажиллах хүчинд дэмжлэг үзүүлэх багийн дарга Ким Сонжү, “Богино хугацааны улирлын ажилтан” хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Жон Сунхи нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Төв аймаг болон Ансон хотын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцохын зэрэгцээ улирлын ажилтын нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал, цалин хөлсний асуудлыг хөндөж, хоёр бүс нутгийн хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцлоо.

2026-04-27 09:36:48