• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨЛТ”-ИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Монгол Улсын Сангийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх, үр ашиг болон үр өгөөжийг сайжруулах, түүнчлэн иргэдийн оролцоог бий болгох зорилтын хүрээнд 2023 онд “Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем Pimis”-н шинэчилсэн хувилбарыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн билээ.

Тэгвэл энэхүү цахим системийн ашиглалтыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг Монгол Улсын Сангийн яам, аймгийн ЗДТГ-ын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсээс зохион байгуулж байна. Сургалтад 27 сумын Засаг даргын орлогч, ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга бөгөөд Төсвийн ерөнхий нягтлан бодогч нар хамрагдаж байна.

Сургалтын хөтөлбөрийн дагуу эхний хэсэгт Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын шинжээч Т.Хонгор, зөвлөх Б.Чинзориг нар “Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл өгч, асуулт хариулт өрнүүлэх бол хоёрдугаарт хэсэгт аймгийн ЗДТГ-ын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн, Байгаль орчны газраас үйл ажиллагааны чиглэлийн дагуу мэдээлэл өгөх юм.

2026-04-27 03:49:46