• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ГИМНАСТИКИЙН ДӨРВӨН ТАЛТ ШУГАМАН БҮЖГИЙН АЙМГИЙН АВАРГУУД ТОДОРЛОО

Иргэд, олон нийтийг дасгал хөдөлгөөнд уриалж, олон хүнтэй багийн спортыг хөгжүүлэх, спорт урлагийн үйл ажиллагаанд оролцогчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Биеийн тамир, спортын газар, Ахмадын хороо, Ахмад мастеруудын холбоо хамтран 2026 оны аймгийн аварга шалгаруулах гимнастикийн дөрвөн талт “Шугаман” бүжгийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж, дүнгээ гаргалаа.

Тэмцээнд 8 сумын 12 багийн 144 тамирчин оролцож авьяас чадвараа сорин өрсөлдсөнөөс 65+ насны ангилалд:

1 дүгээр байрыг Т.Дүгэрмаа ахлагчтай Эрдэнэ сумын “Цомирлог-1” багийн хамт олон

2 дугаар байрыг Ш.Алтанцэцэг ахлагчтай Батсүмбэр сумын “Эрч хүч-2” багийн хамт олон

3 дугаар байрыг С.Энхтуяа ахлагчтай Зуунмод сумын “Уран дэлбээ-2” багийн хамт олон тус тус эзэллээ.

Тэмцээний 55-64 насны ангилалд:

1 дүгээр байрт М.Дэлгэрмаа ахлагчтай Батсүмбэр сумын “Эрч хүч” багийн хамт олон

2 дугаар байрт Д.Долгор ахлагчтай Зуунмод сумын “Тэмүүлэл” багийн хамт олон

3 дугаар байрт Г.Хандсүрэн ахлагчтай Эрдэнэ сумын “Цомирлог-2” багийн хамт олон тус тус шалгарсан амжилт үзүүллээ.

Энэ үеэр Ч.Сэрээнэндорж, Д.Нямсүрэн нарыг “Төв аймгийн Хүндэт тэмдэг”-ээр, З.Хүрэлбаатар, Л.Энхболд нарыг аймгийн Засаг даргын “Хүндэт жуух бичиг”-ээр, А.Будсүрэн, Д.Нямсүрэн нарыг Монголын ахмадын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр, С.Энхтуяа, Д.Туяа нарыг аймгийн Ахмадын хорооны “Ахмадын алдар хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

2026-04-22 00:33:23