• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
СУМДЫН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЦАХИМ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Төв аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн 2026 оны Хөгжлийн жилийн төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ болон бусад хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг суманд зохион байгуулахад мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа цахим сургалтад 27 сумын ЗДТГ-ын дарга, Хүний нөөц, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, Цахим үйлчилгээний ажилтан, Архив, бичиг хэргийн эрхлэгч нар хамрагдаж байна.

Сургалтыг аймгийн ЗДТГ-ын дарга С.Цогбаяр нээж, “Төрийн албаны үйл ажиллагаанд анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийсэн юм. Үүний дараа аймгийн ЗДТГ-ын бодлогын хэлтсийн дарга нар болон агентлаг байгууллагын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд чиг үүргийн хүрээнд мэдээлэл өгнө.

2026-04-21 02:31:03