• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх бүтээн байгуулалтын тухай

Зуунмод сумын төвийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор байгуулагдсан ажлын хэсэг хуралдлаа. Хурлаар гүйцэтгэгч “Аасгалдай” ХХК төслийн хэрэгжилтийн явцыг танилцуулж, холбогдох хангагч байгууллагууд ажлын явцад үүсэж буй нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Мөн ГХБХБГ-аас газар чөлөөлөлттэй холбоотой асуудлын явцыг танилцууллаа. Уулзалтын үр дүнд ажлын хэсгийн дарга Б.Батбаатар холбогдох байгууллагуудад тодорхой үүрэг, даалгавар өгч, харилцан уялдаа холбоотой, нягт хамтран ажиллахыг үүрэг болголоо.

2026-04-16 02:35:58