• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНЫ НЭГДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

Аймгийн иргэдийн Төлөөлгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох Баянхангай сумын 10 дугаар тойргийн 1 мандат, Аргалант, Батсүмбэр, Жаргалант, Зуунмод, Мөнгөнморьт, Сэргэлэн, Цээл сумдад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль зохион байгуулахтай холбогдуулан сумдын сонгуулийн хороог мэргэжил, арга зүйгээр хангах аймгийн Сонгуулийн хороо байгуулагдаж, өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийлээ.

Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуулийг 2026 оны 06 дугаар сарын 21-ний ням гарагт орон даяар зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан өнөөдрийн хуралдаанаар нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарийг танилцуулж, нөхөн сонгууль зохион байгуулагдах сумдыг аймгийн сонгуулийн хорооны гишүүдэд хуваарилах асуудлыг тус тус хэлэлцэж, аймгийн Сонгуулийн хорооны дарга үүрэг чиглэл өгөв.

2026-04-15 07:19:17