• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙГ ОЙЛГОЖ ДЭМЖИХ, УР ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Аутизмыг таниулах сарын хүрээнд улсын 186 дугаар тусгай цэцэрлэг, “Каритас Монгол” ТББ, “Холт интернэйшнл” олон улсын байгууллага, аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, “Аз жаргалын өргөө” төв , ХБХЭМБНХСК, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Боловсролын газар хамтран 27 сумын ЕБС-ийн сургалтын менежер, СӨБ-ийн арга зүйч, аутизмтай хүүхэд суралцдаг ангийн багш, асран хамгаалагч зэрэг 120 хүнийг хамруулан сургалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Энэхүү сургалт, хэлэлцүүлэгт оролцогчид аутизмтай болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ойлгож дэмжих арга зүй, хамтын ажиллагааг сайжруулах мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлж, цаашид хамтран ажиллах боломжийг эрэлхийлсэн, арга туршлагаа солилцсон үр дүнтэй үйл ажиллагаа болов.

2026-04-10 17:56:00