• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЖ АХУЙН НЭГЖИЙН 2026 ОНЫ ТООЛЛОГЫН АЙМГИЙН КОМИСС ХУРАЛДАВ

Үндэсний Статистикийн Хорооноос Статистикийн тухай хуулийн дагуу “Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого”-ыг 5 жил тутамд улсын хэмжээнд зохион байгуулдаг. Энэ удаагийн ээлжит тооллогыг улсын хэмжээнд бүртгэлд суурилсан хэлбэрээр 2026 оны 4 дүгээр сарын 15-аас 5 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулна.

Өнөөдөр аймгийн тооллогын комисс хуралдаж тооллогын удирдлага, зохион байгуулалт, ач холбогдол болон аймгийн комиссын хэрэгжүүлэх үйл ажиллагааг статистикийн хэлтсээс танилцуулсан бол аймгийн Засаг даргын орлогч, тооллогын комиссын дарга Б.Батбаатар комиссын гишүүдэд тооллогыг товлосон хугацаанд чанартай явуулах үүрэг даалгавар өглөө.

Тооллогыг бүртгэлд суурилсан хэлбэрээр зохион байгуулахдаа аж ахуйн нэгж, байгууллагуудаас статистикийн мэдээ, тайланг цахимаар хүлээн авах тогтмол үйл ажиллагаатай систем нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

2026-04-09 23:19:00