• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100”

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт сонгогдсон хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нартай Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал уулзаж зөвлөгөө мэдээлэл өгч, санал солилцлоо. 2025 онд тус хөтөлбөрт 16 оюутан болзол хангаж эхний жилийн бэлтгэл хөтөлбөртөө хамрагдаж байна.

Монгол хүн бүрийг чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор бүрэн хангаж, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, эх оронч сэтгэлтэй, зөв хандлагатай, олон улсад өрсөлдөх мэдлэг, чадвартай, бүтээлч, манлайлагч иргэнийг бэлтгэх зорилгоор Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт манай аймгаас 2022 онд 20, 2023 онд 12, 2024 онд 14, 2025 онд 16 нийт 62 суралцагч тэтгэлэгт хамрагдаж байгаа юм.

Одоогийн байдлаар Холбооны Бүгд Найрамдах Герман улсад 7, БНХАУ-д 6, Бүгд Найрамдах Польш улсад 6, Унгар улсад 6, Англи улсад 3, Австрали улсад 3, Бүгд Найрамдах Чех улсад 2, Бүгд Найрамдах Энэтхэг улсад 1, Бүгд Найрамдах Солонгос улсад 1, ОХУ-д 1, Бүгд Найрамдах Турк улсад 1 нийт 37 суралцагч дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд ерөнхийлөгчийн тэтгэлгээр амжилттай суралцаж байна.

2026-04-08 16:35:14