• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд, Зуунмод цэргийн хүрээний хүндэт харуул угтан авлаа.

Үүний дараа “Монгол туургатан театр”-т иргэдтэй уулзаж төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, санаачилсан хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн байдал, санаачилсан хуулийн төслүүдийн талаар танилцуулав.

Энэ үеэр ажил үйлсээрээ бусдыгаа манлайлж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Сэргэлэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Ламжаагийн Баасанцэрэн, Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Уртнасангийн Болормаа нарт “Гавьяат багш” цол, “Монгол туургатан театр”-ын морин хуурч Гомбодоржийн Эрдэнэбаатарт “Соёлын гавьяат зүтгэлтэн” цол хүртээлээ.

Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зуунмод хотод баригдаж буй Монголын Үндэснийн Археологийн музей болон “Могол ноос” компанийн үйл ажиллагаатай танилцана.

2026-04-08 16:28:50