• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АХМАДЫН ХОРОО, ЗӨВЛӨЛИЙН ДАРГА НАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Ахмадын байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэх, зөвлөл, хороодын дарга нарыг чадавхжуулах сургалтыг 2026 оны 04 сарын 07-09-ний өдрүүдэд Өвөржанчивлан рашаан сувиллын газарт зохион байгуулж байна.

Сургалтаар:

Ахмад настны талаар баримталж буй орон нутгийн бодлого үйл ажиллагаа, 2026 онд анхаарах асуудын талаар Аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр танилцуулж, Ахмад настны эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжих, ахмадын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 27 сумын ахмадын хороо, зөвлөлд даралтын аппаратыг гардуулан өглөө.

Мөн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Алтантуул “Ахмад настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”, ХХҮГ-ын Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Л.Пүрэвбаатар “Нийгмийн халамжийн тусламж үйлчилгээ, Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэг”-ийн талаар мэдээлэл өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

2026-04-07 08:44:57